Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 20:29-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм хэмээн хариулав.

30. Саул Ионатанд ихэд хилэгнэн—Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?

31. Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв.

32. Харин Ионатан эцэг Саулдаа хариулан,—Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.

33. Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.

34. Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.

35. Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав.

36. Тэр хөвгүүнд—Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.

37. Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан,—Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв.

38. Ионатан хөвгүүний араас дуудаж—Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.

39. Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан, Давид хоёр л учрыг мэдэж байлаа.

40. Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч—Үүнийг хот уруу авч яв гэж өгүүлэв.

41. Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 20