Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 2:25-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.

26. Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав.

27. Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд—ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?

28. Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?

29. Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?”.

30. Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна.

31. Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй.

32. Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно.

33. Гэсэн ч Би танайхнаас бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй нь уйлснаас болж чиний нүд сохорч, сэтгэл чинь гансрахын тулд билээ. Чиний гэрийнхэн бүгд ид залуугаараа нас барна.

34. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ.

35. Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.

36. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд хэсэг мөнгө, зүсэм талхны төлөө ирж, түүнд өвдөг сөгдөн, «Зүсэм талхтай болохын тулд тахилчийн ямар нэгэн ажлыг надад өгөөч» хэмээн гуйх болно” гэсэн гэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 2