Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 2:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв.

12. Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.

13. Мөн тахилч нар ард түмэнтэй ингэж харьцдаг байв. Хэн нэгэн хүн тахил өргөх үед, мах чанаж байхад нь тахилчийн зарц гурван салаа сэрээг гартаа барин, хүрч ирдэг байв.

14. Түүгээрээ тогоо, сав, хайруулын таваг, хувин уруу хатгаж, сэрээнд зоогдсон бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израильчуудад ингэж ханддаг байлаа.

15. Түүнээс гадна, хүмүүсийг өөх шатаахаас өмнө тахилчийн зарц ирэн, өргөж буй хүнд—Тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чанасан мах авахгүй, зөвхөн түүхий мах авна гэдэг байв.

16. Хэрэв тэр хүн түүнд—Эхлээд өөх бүгд шатаг, дараа нь хүссэнээ авагтун гэж хэлбэл тахилчийн зарц—Үгүй, чи үүнийг надад одоо өг. Эс тэгвээс би хүчээр авна гэдэг байв.

17. Ийнхүү эдгээр хөвгүүдийн нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байлаа. Учир нь хүмүүс ЭЗЭНий өргөлийг жигшив.

18. Балчир хөвгүүн Самуел маалинган ефод өмсөн, ЭЗЭНий өмнө үйлчилж байв.

19. Самуелын эх нь түүнд зориулан бяцхан хувцас хийж, жил бүрийн тахил өргөхөөр нөхрийнхөө хамт ирэхдээ жил бүр түүнийгээ авчирж өгдөг байв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 2