Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 2:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Ханна залбиран,—Миний зүрх ЭЗЭНд баярлана.Би Таны авралд баясдаг учирминий ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж,эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.

2. ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй.Үнэхээр Тан шиг хэн ч үгүй,мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.

3. Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.

4. Хүчтэний нум хугарч,харин дорой нь хүчийг агсана.

5. Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж,харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ.Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж,харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.

6. ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг.Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 2