Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 2:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Ханна залбиран,—Миний зүрх ЭЗЭНд баярлана.Би Таны авралд баясдаг учирминий ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж,эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.

2. ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй.Үнэхээр Тан шиг хэн ч үгүй,мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.

3. Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.

4. Хүчтэний нум хугарч,харин дорой нь хүчийг агсана.

5. Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж,харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ.Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж,харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.

6. ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг.Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог.

7. ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг.Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.

8. Тэр ядуу нэгнийг шорооноос босгож,үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж,тэднийг ноёдын хамт суулган,тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ.Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөдтүүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.

9. ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг,харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно.Учир нь хүн хүчээр үл ялдаг.

10. ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана.Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана.ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно.Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч,Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнөгэв.

11. Дараа нь Елкана Рамад байдаг өөрийн гэртээ харив. Харин хөвгүүн нь тахилч Елигийн өмнө ЭЗЭНд үйлчлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 2