Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 19:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Дараа нь Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж,—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн.

5. Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.

6. Саул Ионатаны хэлэхийг сонсоод, тангараглан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Тэр алуулагдахгүй хэмээн өгүүлэв.

7. Тэгээд Ионатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.

8. Дахин дайн эхлэхэд Давид явж, филистчүүдтэй тулалдан, тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зугтав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 19