Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 19:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв.

21. Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил эш үзүүлэв.

22. Тэгээд Саул өөрөө Рама уруу явж Сехуд байдаг нэгэн том худаг уруу ирэв.—Самуел, Давид нар хаана байна? хэмээн Саул асуусанд нэг хүн—Тэд одоо Рамагийн Наиотод байна хэмээн өгүүлэв.

23. Саул тэндээс Рамагийн Наиот уруу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод хүртэл үргэлжлүүлэн эш үзүүлж явав.

24. Тэр бас хувцсаа тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэн хэвтэж эш үзүүлэв. Тиймээс—Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэлцэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 19