Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 19:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэгэхэд Саул Давидтай уулзахаар элч нарыг илгээж—Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.

16. Элч нар орж үзвэл толгой дээрээ хэдэн ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв.

17. Саул Михалд—Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Михал Саулд—Тэр “Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?” гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв.

18. Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.

19. Нэг хүн Саулд—Давид Рамагийн Наиотод байна хэмээн мэдүүлэв.

20. Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 19