Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 19:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв.

12. Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав.

13. Михал гэрийн шүтээнийг авч, түүнийг орон дээр тавьж, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин, түүнийг хувцсаараа бүтээв.

14. Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Михал—Тэр өвчтэй гэж хэлэв.

15. Тэгэхэд Саул Давидтай уулзахаар элч нарыг илгээж—Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.

16. Элч нар орж үзвэл толгой дээрээ хэдэн ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв.

17. Саул Михалд—Юунд чи намайг ингэж хуурч, миний дайсныг оргуулж, зугтаалгав? гэхэд Михал Саулд—Тэр “Намайг явуулаач. Би яаж чамайг алах вэ?” гэж надад хэлсэн юм хэмээн өгүүлэв.

18. Давид оргон зугтааж, Рама уруу Самуел дээр ирж, Саул өөрт нь үйлдсэн бүгдийг Самуелд өгүүлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суув.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 19