Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 19:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.

2. Тийм учраас Ионатан Давидад—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун.

3. Би гадагш гарч, чиний байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон, чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд мэдүүлье гэжээ.

4. Дараа нь Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж,—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 19