Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 18:23-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид—Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв.

24. Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ.

25. Тэгэхэд Саул—Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв.

26. Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад мэдүүлэхэд, хааны хүргэн болох энэ болзол түүнд таалагдав. Тогтоосон хугацаа дуусахаас өмнө

27. Давид босож, хүмүүстэйгээ хамт явж, филистчүүдийн дундаас хоёр зуун хүнийг цохиж алсан билээ. Давид тэдний хөвчний арьсыг авчирч, хааны хүргэн болохын тулд тэдгээрийн тоо ёсоор нь хаанд өгөв. Ийнхүү Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өгчээ.

28. ЭЗЭН Давидтай хамт байгааг болон өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харж мэдээд

29. Давидаас улам их айв. Тийнхүү насан туршдаа Саул Давидын өстөн болжээ.

30. Филистчүүдийн ноёд дайтахаар ирэх бүрд Давид Саулын бүх түшмэдээс илүү мэргэн ханддаг байв. Иймээс түүний нэр улам ихээр алдаршив.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 18