Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 18:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа.

2. Саул тэр өдөр Давидыг үлдээн, эцгийнх нь гэрт буцаагаагүй билээ.

3. Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.

4. Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв.

5. Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ.

6. Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав.

7. Эмэгтэйчүүд хөгжим тоглон,—Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.

8. Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан,—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ.

9. Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.

10. Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 18