Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 15:21-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв.

22. Самуел—ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах ньЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу?Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү,сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.

23. Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил,захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ.Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тулЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаахэмээн өгүүлэв.

24. Саул Самуелд—Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө.

25. Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв.

26. Гэвч Самуел Саулд—Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.

27. Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав.

28. Самуел түүнд—ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.

29. Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.

30. Саул—Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв.

31. Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.

32. Түүний дараа Самуел—Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж,—Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв.

33. Самуел—Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 15