Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 13:19-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Израиль бүх нутгийн хаана нь ч төмрийн дархан байхгүй байв. Учир нь—Тэгэхгүй бол еврейчүүд илд, жад хийх болно гэж филистчүүд хэлжээ.

20. Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байжээ.

21. Анжис, зээтүү, сэрээ, сүх болон хадуурыг ирлэхэд гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв.

22. Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.

23. Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 13