Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 13:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин Самуел—Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул—Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ.

12. Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав.

13. Самуел Саулд—Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан.

14. Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв.

15. Тэгээд Самуел босож, Гилгалаас Бениамины Гибеад очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол, зургаан зуугаад хүн байв.

16. Саул болон түүний хүү Ионатан болон тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад Филистчүүд Михмашт буудалласан хэвээр байв.

17. Филистчүүдийн буудлаас гурван анги болон хуваагдаж, дээрэмчид гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газрыг чиглэн,

18. нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар замыг чиглэн гарчээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 13