Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 12:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.

14. Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дууг сонсож, ЭЗЭНий тушаалыг үл эсэргүүцэх бол та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагах болно.

15. Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.

16. Одоо ч гэсэн зогсож, ЭЗЭН та нарын нүдний өмнө үйлдэх энэ их агуу үйлсийг үзэгтүн!

17. Өнөөдөр улаан буудай хураах цаг бус уу? Би ЭЗЭНийг дуудахад, ЭЗЭН аянга цахилгаантай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь агуу их байна гэдгээ ойлгож, ухаарах болно гэв.

18. Тийнхүү Самуел ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ.

19. Тэгээд бүх хүмүүс Самуелд—Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв.

20. Самуел хүмүүст—Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.

21. Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй.

22. Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.

23. Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана.

24. Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун!

25. Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 12