Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 1:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ.

10. Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.

11. Тэр тангараглан,—Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.

12. Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв.

13. Ханна зүрх сэтгэл дотроо залбирч, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь гарахгүй байсан юм. Тиймээс Ели түүнийг согтуу байна хэмээн боджээ.

14. Ели түүнд—Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв.

15. Гэвч Ханна хариуд нь—Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна.

16. Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ.

17. Тэгэхэд Ели хариулан,—Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.

18. Тэр эмэгтэй—Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов.

19. Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.

20. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ.—Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв.

21. Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 1