Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй.