Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.