Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй хэмээв. Харин Иехү Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ.