5. Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ.
6. Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн,—Би насаар залуу, та нар ахмад билээ.Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.
7. Ахмадууд ярьж,олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.
8. Гэтэл хүний доторх сүнс болонТөгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
9. Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөдахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.
10. Иймд би “Намайг сонс.Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэнэ.
11. Харагтун, би та нарын үгийг хүлээж,хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.